Дархан-Уул аймгийн Прокурорын газар “Галын аюулгүй байдлын тухай болон гамшгаас хамгаалах тухай хууль, бэлэн байдлын зэрэг” сургалтанд хамрагдаж сургалтыг “Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Р.Эрдэнэхүү явуулсан ба сургалтанд нийт 14 прокурор ажилчид хамрагдсан байна.Сургалтаар гал гарсан үед хэрхэн арга хэмжээ авах, тухайн өдөр гарч буй жижүүр ажилтан нь хэнд хэрхэн гал гарсан талаар мэдэгдэх мөн гал унтраах анхдагч хэрэглүүрүүдийг хэрхэн ашиглах заавар зөвлөгөөг авсан ба гал түймэр болон галын аюулын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон ба дараагийн удаа гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хяналтан дор зохиомол гал үүсгэн галын хорыг ашиглах дадлага хийхээр төлөвлөжээ.



















































