Нийслэлийн өнгө, төрхийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байсан "Гудамж" төслийн хөрөнгө танагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан талаар НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ. Улаанбаатар хот тус төслийн хүрээнд эвдэрч, муудсан замуудаа засч, уулзваруудыг шинэчилж байсан билээ. Гэтэл хөрөнгө нь танагдсанаас болж энэ жил шинээр засах 13 уулзварын тоог багасгаж гурав болгосон байна. Мөн "Гудамж" төслийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж байсан 100 гаруй км замыг 10 км болгож багасгажээ. Гэхдээ үүнд хурдны зам
ороогүй байна.


Т.Хулан