Өнгөрсөн онд нийслэлийн 46 мянган ам метр ногоон байгууламжийг 4.6 тэрбум төгрөгөөр тохижуулж байсан. Тэгвэл энэ хавар нийслэлд 86 гудамжны 66 мянган ам метр талбай тохижилт үйлчилгээнд нийт 5.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.Түүнчлэн энэ жил нийслэлд хогны үйлдвэр барих ажлууд эрчимтэй хийгдэх талаар мэдээлж Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээлж байгаа. Тодруулбал 2013 оноос хойш хүлээж авсан хог боловсруулах үйлдвэрийн 22 төслөөс тавыг нь хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Үүнээс хоёр нь хуванцар материалтай хог боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа бол барилгын хог хаягдал боловсруулах нэг төсөл, цаас дахин боловсруулах нэг төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх нэг төсөл тус тус байгаа аж.



















































