
Хүүхдүүдийн идэх дуртай “тэсэрдэг” болон “бөгжтэй” чихэр нь чанарын шаардлага хангахгүй байгаагаас гадна нянгийн бохирдол өндөртэй нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан гэж эх сурвалж мэдээллээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас БНХАУ-аас импорлон оруулж байгаа хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа “бөгжтэй” болон “тэсэрдэг” чихрийг нян судлалын шинжилгээнд хамруулж, дахин энэ чихрийг оруулж ирэхийг хориглох хэрэгтэй гэжээ. Мөн химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон, хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ алдагдсан байжээ. Юутай ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх чихрүүдийг хилээр нэвтрүүлэхгүй, хориглох арга хэмжээ авахыг Хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт даалгасан байна.
Д.Дуулим