Монгол Улсад төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцооны эхлэл Төсвийн тухай хуулинд “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж зааснаар анх тавигдсан.Энэхүү хуулийн хүрээнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар “Монгол Улсын Дээд шүүхийн Дотоод аудитын албаны эрсдэлд суурилсан 2014 оны төлөвлөгөө”-г саяхан баталсан байна.
Уг төлөвлөгөө нь Дотоод Аудиторуудын Олон Улсын Институтээс гаргасан Дотоод аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандартын аргачлалаар боловсруулсан анхны төлөвлөгөө юм.
Дотоод аудитын үйл ажиллагаа Улсын Дээд шүүхийн Тамгын газарт хэрэгжиж эхэлснээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт сайжрах, сайн засаглалыг хөгжүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, төсвийн ил тод байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтын үр ашигтай байдлыг үнэлэх, баталгаа өгөх зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэх ач холбогдолтой.
Д.Ундрах /24tsag.mn/



















































