
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Оношилгооны төв” байгуулагдаж байгаатай холбоотойгоор дэд сайд хэлсэн үэгэндээ, “Шинэчлэлийн Засгийн газар, ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хүн амд чанартай, аюулгүй, оношилгоо эмчилгээний боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг “Оношилгооны төв”-тэй болгох зорилтын хүрээнд Говь-Алтай аймагт 14 нэр төрлийн долоон багцын 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд суурьлуулан үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Тус аймгаас жилд дунджаар 2000-2200 орчим хүн Улаанбаатар хотод онош тодруулах шаардлагатай болдог бөгөөд эдгээрээс 700-800 орчим нь зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын эмнэлгүүдэд эмчлэгддэг байна. “Оношилгооны төв” байгуулагдсанаар иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэж байгааг онцолмоор байна” хэмээсэн юм.
Мөн дэд сайд тус аймагт ажиллах хугацаандаа өнгөрсөн он болоод 2014 онд бүртгэгдсэн нас баралт нэг бүртэй танилцаж эмнэлгийн ажилтан, эмчийн буруутай үйл ажиллагаанаас дээрх асуудал гарсан тохиолдолд зохих шатны арга хэмжээг авсан байна.
24tsag.mn