
Архангай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт болон прокуроруудын ажлын хэрэгцээнд зориулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20 дугаар бүлэгт зааснаар шинжилгээ хийлгэхэд шинжээчид тавих асуултуудын үлгэрчилсэн загвар, мөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдээс тухайн орон нутагт зонхилон үйлдэгддэг 45 төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах аргачлалыг гарын авлага болгон гаргаж хүргүүлсэн байна.
Энэ прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилласан нэг чухал ажил болсон төдийгүй энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулах, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах ажиллагаанд үр нөлөөгөө өгнө гэж үзэж байгаа ажээ.