
Испаний Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамтай хийсэн дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны дэд сайд Гонзало де Бенито нар тэргүүлэн явуулж, хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын харилцаа, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тодорхой асуудлуудаар санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Хоёр талын зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.