
Сүүлийн долоон жилд 52 иргэн эцэг, эх байх эрхээ хасуулсан гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Гэр бүлийн хуульд зааснаар хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан эсвэл оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн зэрэг тохиолдолд эцэг эх, байх эрхийг нь хасах шийдвэр гаргадаг ажээ. Гэхдээ хүүхдээ харж хандаж чадахгүй байгаа ухамсаргүй эцэг эхийн эрхийг хасах гэхээсээ илүүтэй нийгэмшүүлэх ёстой гэдгийг ХТҮГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр хэлж байна. Учир нь нэгэнт эцэг эх байх эрхээ хасуулсан бол эргээд хүүхдээ өөр дээрээ авах нь хүндрэлтэй байдаг гэнэ. Нөгөө талаас хүүхэд гэр бүлээсээ хол хөндий өсдөг. Тиймээс хүүхэд гэр бүлтэйгээ ойр байх ёстой гэсэн зарчмын дагуу гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.