
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлын холбоо хамтран зохион байгуулж буй “Хорека Улаанбаатар 2014” үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Дээрх үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зочлох үйлчилгээний салбарынхан мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулсан юм.
24tsag.mn