Буянт ухаа хороололд орон сууцтай болох хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сард ТҮЦ машинаар бүртгэсэн билээ. Энэхүү онлайн бүртгэлээр нийт 9094 хүн бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд сугалаа явуулж орон сууц авах эрх олгох юм.Тэгвэл сугалаа хэзээнээс явагдах тухай Төрийн орон суцны корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар "Сугалаа явуулах хугацаа тодорхой болоогүй байна. Учир нь бүртгүүлсэн хүмүүсийнхээ мэдээллийн бүрэн тулгаж дуусаагүй. Ирэх долоо хоногоос сугалаа явуулах хугацаа тодорхой болох байх" гэжээ.
24tsag.mn



















































