Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайгаар ахлуулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ажиллах ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.Тус аймагт хоёр хоног ажиллах бөгөөд орон нутгийн харьяа газар, хэлтэс байгууллагын ажилтай танилцан, шалган тусалж, сургалт зохион байгуулах юм. Мөн орон нутгийн хуулийн байгууллагуудтай ажлын хэсэг явж танилцсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































