
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газар, Хууль зүйн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хамтарсан зөвлөгөөнийг Өмнөговь аймагт 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөр ажлын хэсгийнхэн хуулийн байгууллагуудад явагдаж байгаа өөрчлөлт шинэчлэлт, цаашдын зорилтын талаар сургалт хийж, чөлөөт ярилцлага өрнүүлэн, тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөмж гаргахаар болжээ.