Баянзүрх дүүргийн Иргэний танхим санаачлан “Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Нийтлэг Үйлчилгээний Газар-4” -ийн ажилтан албан хаагчид болон иргэний танхимын төлөөлөл оролцсон байна.Уулзалт хэлэлцүүлгийн үеэр оролцогсод Хоггүй дүүрэг болоход иргэд юунд анхаарах талаар санал бодлоо хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Тухайлбал, ахуйн хог хаягдлыг зориулалтын уутанд хийж хэвших, хороодын хэсгийн ахлагч энэ асуудалд “Нийтлэг Үйлчилгээний Газар”-ын байцаагч нартай графикийн дагуу нягт хамтран ажиллах нь, хог хаягдалгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. “Амьдрах сайхан орчин хайж байхаар, байгаа орчноо өөрчилье” гэсэн уриа дэвшүүлэв.
Хог хаягдлын сэдвийг хөндөж тэдний санал хүсэлтийг сонсож, гаргаж буй хүсэлтийг хүлээн авсанд нийтлэг үйлчилгээний ажилчид талархалтай хандаж байлаа.



















































