Манай улс 2012 оноос эхлэн ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан жил бүрийн 4-р сард “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа билээ.Энэхүү сарын аяны хүрээнд дүүргийн “Иргэний танхим”-нд Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-4 нь ”Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н сургалт зохион байгууллаа. Сургалтанд “Цэн-Оюу” Өрхий Эрүүл Мэндийн төв, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Хэлтэс болон Иргэний танхим хамтран оролцсон байна.
Сургалтанд "Нийтлэг үйлчилгээний газар-4"-ийн нийт ажилтан албан хаагчид хамрагдлаа.



















































