
“Гудамж” төслийн хүрээнд нийслэл хотод барьж эхлэх гэж байгаа Туулын болон Сэлбийн хурдны замууд Маршалын гүүрний зүүн талд олон түвшний уулзвараар холбогдохоор зураг төсөлд тусгагдсан. Тус байршилд цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжийн давхцал их байгаа тул холбогдох мэргэжилтнүүд техникийн шийдлийн олон хувилбар гаргахаар зөвшилцөж байгаа юм. Өнөөдрийн энэхүү уулзалтаар инженерүүд газар орны байршлыг үзэж, техникийн шийдлийн талаар харилцан санал солилцсон байна.