
Уг ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт буюу Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт “Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэг”-ийг тухайлсан өдрүүдэд ажиллуулах юм. Дүүрэг тус бүрийн 4-5 цэгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөдөлгөөнт цэг хүрч ажиллана. Энэ удаагийн хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэгийг шинээр байгуулагдсан Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран зохион байгуулж байна.
"Хөдөлгөөнт цэг" өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс эхэлнэ. Энэ үеэр ХЗҮХ-ийн Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтнүүд, тухайн дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч тус тус баг болж дүүргийнхээ алслагдсан хороо болон хүн ам ихээр суурьшсан газруудыг сонгон ажиллана. Мөн үеэр иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан гарын авлага, нугалбар хуудсыг үнэгүй тараах бөгөөд улсын өмгөөлөгч нар хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэг ажиллах хуваарь:
-Чингэлтэй дүүрэг 4.09 /Лхагва/
-Сонгинохайрхан 4.10 /Пүрэв/
-Баянзүрх 4.11 /Баасан/
-Сүхбаатар 4.14 /Даваа/
-Хан-Уул 4.16 /Лхагва/
-Баянгол 4.17 /Пүрэв/
Жич: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгдсөн хугацаа өөрчлөгдөж болзошгүй.
24tsag.mn