“Сэтгэлийн өнгө” гэр бүл, сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатарын санаачилгаар Монголд анх удаа “Аавуудын алхаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.Үргэлж ажил ихтэй байдаг завгүй аавуудад үр хүүхэд, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгох "Аавуудын алхаа" хөтөлбөрийн гол зорилго юм.
Иймээс ч хөтөлбөрийн эхлэл болгож энэ сарын 12-нд 10.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Аавуудын парадыг зохион байгуулахаар болжээ.
Жагсаалд оролцох аавууд костюм пиджакаар ижилсэх ёстой бөгөөд энэ нь хэдий албан тушаалтан, ажилтан ч гэсэн үр хүүхэддээ хэзээд цаг зав гаргаж чаддаг гэдгийг харуулахын тулд гэнэ.
"Аавуудын алхаа"-нд нэгдэх хүсэлтэй аавууд setgeliinungu@gmail.com руу өөрийн нэр, утасны дугаарыг илгээхээс гадна дэлгэрэнгүй мэдээллийг 99885300 утсаар лавлах боломжтой.
Жич: Хэдийгээр алхаанд зөвхөн аавууд оролцох хэдий ч эхнэрүүд алхааны араас даган явж болно. Өглөөний эрүүл агаарт хамтдаа алхацгаая.


24tsag.mn



















































