
Цагдаагийн албаны тухай хуулийг баталсантай холбогдуулан Дотоодын цэргийн ангиудыг татан буулгаж, алба хаагчдыг нь ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт нэгтгэсэн. Харин өчигдөр бригадын генерал Т.Хүрэлбаатарыг Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалаас нь чөлөөлж, ЦЕГ-ын Төв архивын даргаар томилсон байна. Бригадын генерал Т.Хүрэлбаатар нь Дотоодын цэргийн штабын даргаар 1999 оны зургадугаар сараас тасралтгүй ажилласан юм. Тэрбээр ирэх даваа гаригт ажлаа хүлээж авах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/