ЦЕГ-ын харъяа Замын цагдаагийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сар 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”
болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр "Намайг хайрлаач" хэмээх арга хэмжээг Эрх чөлөөний талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр томчууд, жолооч нарт дуу хоолойгоо хүргэх зорилготой ХҮҮХДИЙН ЖАГСААЛ болон зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж ГЭРЭЛТ ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ болно.
Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алдсан бөгөөд өнөөдрийн арга хэмжээний үеэр 37 сурагчын ширээ сандал засч жилд нэг ангийн хүүхдүүдтэй тэнцэхүйц тооны хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байгааг харуулах аж.
Түүнчлэн ЗЦГ-аас өнөөдөр эцэг эхчүүдийг хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зааж зөвлөхийг уриалсан юм.
Арга хэмжээ өнөөдөр 12.00 цагт Эрх чөлөөний талбайд эхэлнэ.
24tsag.mn



















































