Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 109 дүгээр цэцэрлэгийн баруун талд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад "Nubira" загварын авто машины моторын хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:43 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 7х6 метрийн хэмжээтэй малын саравч, 210 боодол өвс шатаж, 5 ханатай гэр хайрагдсан байсныг унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр задгайн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн тасгийг гаргахад 1,5х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж, 5 ханатай гэр хайрагдсан байсныг унтраасан. 5 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.
Д.Ундрах /24tsag.mn/


















































