
Энэхүү ёслолд ЦЕГ-ын газрын удирдлагууд, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид оролцож, тугандаа хүндэтгэл үзүүлж адис авлаа.
Батлан Хамгаалахын сайдын 2009 оны н/09 дүгээр тушаалаар Дотоодын цэрэгт олгосон Байлдааны туг, 1973 онд тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар шагнагдсан Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2012 оны 789-р тушаалаар шагнагдсан “Хүндэт хилчин” тэмдгийг Цагдаагийн музейд шилжүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/