
Тус хөдөлмөрийн яармаг нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн иргэдэд мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилготой юм.
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг энэ сарын 17-нд “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд 10,00-1700 цагийн хооронд болно.
24tsag.mn