
“Аавуудын алхаа” нэртэй энэхүү үйл ажиллагаа нь аавуудад үр хүүхдэдээ сайн аав болохоо харуулаад зогсохгүй гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байгаа юм.
Жагсаалд оролцох аавууд костюм пиджакаар ижилсэх ёстой бөгөөд энэ нь хэдий албан тушаалтан, ажилтан ч гэсэн үр хүүхэддээ хэзээд цаг зав гаргаж чаддаг гэдгийг харуулахын тулд гэнэ.
Парад маргааш 10.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
"Аавуудын алхаа"-нд нэгдэх хүсэлтэй аавууд setgeliinungu@gmail.com руу өөрийн нэр, утасны дугаарыг илгээхээс гадна дэлгэрэнгүй мэдээллийг 99885300 утсаар лавлах боломжтой.
Жич: Хэдийгээр алхаанд зөвхөн аавууд оролцох хэдий ч эхнэрүүд алхааны араас даган явж болно. Өглөөний эрүүл агаарт хамтдаа алхацгаая.


24tsag.mn