
Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газраас санаачлан прокурорын байгууллагын прокурор, ажилчдын гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн гадаад, монгол багштай англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг 2014 оны 03-р сарын 24-нөөс эхлэн явуулж эхлээд байна.
Talk Talk English сургалтын төвтэй хамтран явуулж байгаа уг сургалт 3 ээлжээр хичээллэж байгаа бөгөөд нийт 36 прокурор, ажилчид хамрагдаж хэлний мэдлэгээ дээшлүүж байгаа юм.