
Албаны спорт сургалтын төв, Хүч нийгэмлэгээс жил бүр уламжлал ёсоор цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил шуурхай удирдлагын төвийн нэрэмжит болж нээлтээ хийлээ. Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор тус төвөөс олон үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. ЦЕГ-ын даргын 2014 оны тэмцээн зохион явуулах 64-р тушаалаар энэ жил зохион явуулах ёстой 18-н төрлийн тэмцээний 8 дахь тэмцээн нь болж байна. Энэхүү тэмцээнд 25 эрэгтэй, 15 эмэгтэй тамирчдын баг оролцож, төвийн ба хангайн бүсийн алба хаагчид оролцож байна.
Сэтгэгдэл (1)