Халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан хаврын бүсийн "Дүнжингарав 2014" уралдаан өнөөдөр Цагаан хөтөлд болно.Тус уралдаанд уламжлал ёсоор азарга, их нас, соёолон, эрлийз дээд насны морьд тоосоо өргөх юм байна.
Харин маргааш Цагаан хөтөлд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд 2014" уралдаан болно. ММСУХ-ны харьяа НМСУХ-оос зохион байгуулж буй уг уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн насны хурдан хүлгүүд шандас шалгах аж.
Т.Энхэлээ



















































