Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЦЕГ: Хүүхдийн байцаалтын болон хохирогчийг хамгаалах шинэ өрөөг бэлтгэжээ

2014-4-14
0
ЖИРГЭХ

    Нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн томоохон бүс нутаг нь гэр хороолол байдаг. Тиймээс алслагдсан бүс нутагт гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хамгийн чухал байдаг. Өмнө нь цагдаагийн байгууллага гэр хорооллын иргэдэд тэр бүр хүрч чаддаггүй байснаас гэмт хэргийн гаралт буурахгүй байсан. Харин өнгөрсөн жилээс үйлчилгээгээ иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн хэлтсийг хувааж, нэг хоёрдугаар хэлтэс байгуулж эхэлсэн юм.  Ингээд манай сурвалжлах баг хамгийн сүүлд ашиглалтанд орсон Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өнгөрсөн баасан гарагт зорчиллоо.
10250278_610525392367999_2524276245164335148_n
Хан-Уул дүүргийн хувьд  XVI хорооны 140 мянган хүн амтай, хотоос алслагдсан гэр хороололтой, архидан согтуурах, танхай, хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт буурдаггүй нутаг.  Яармагийн дэнж дээрх шинэ байрыг ашиглалтад оруулаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч, саяхнаас л  үйл ажиллагаа нь жигдэрчээ. Хоёроос гурван албан хаагч үүдэн тусад байрлаж иргэдийн утсаар болон биеэр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна. Иргэд зөвхөн угтах ажилчидтай харьцаад зогсохгүй цахим үйлчилгээг ч сонгож болох ажээ. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц, өргөдөл гомдол хүлээж авах, шийдвэрлэх бүхий л үйл явцыг цахим сангаас харж болох юм байна. "Өлзийт", "Биокомбинат", "Яармаг", "Шувуунфабрик" чиглэлийн алслагдсан бүс нутаг тэдний харьяаных. Өмнө нь дээрх бүсийн иргэд цагдаагийн хэлтэстээ хандахын тулд хот руу орох гэж цаг зав, эдийн засгийн багагүй хохирол амсдаг байжээ. Харин шинэ хэлтэс байгуулагдсанаар асуудлаа богино хугацаанд шийдвэрлүүлж байгаагаа тус хэлтсээр үйлчлүүлж буй иргэд хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хэмжээнд энэ жилийг “Хүүхдийн жил” болгон зарлажээ. Цагдаагийн хэлтсийнхэн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багагүй ажил төлөвлөснөө танилцуулав. Үүний хүрээнд тэд хүүхдийн байцаалтын болон хохирогчийг хамгаалах шинэ өрөөг бэлтгэжээ.

Шинэ хэлтсийг Р.Отгонжаргал дэд хурандаагаар ахлуулсан 145 албан хаагч дүүргийнхээ 11 хорооны иргэдэд гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж байна. Албан хаагчид шинэ хувцасаа хэдийнэ өмсөөд дадчихаж. Үүрэг гүйцэтгэхэд тээргүй, биед эвтэйхэн гээд шинэ өмсгөлдөө ам сайтай байв. Ямартаа ч шинэ хэлтэс байгуулагдсанаас хойш иргэдийн хандалт, гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн тухай хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Отгонжаргал онцлов. Захиргааны зөрчил гэхэд 2013 оны эхний улиралд 821 байсан бол энэ оных 1557 болж өсчээ. Энэ нь нутагт дэвсгэрт нь цагдаа ойртоод ажиллаад эхлэхээр зөрчлөө илрүүлээд эхэлж байгаа хэлбэр гэнэ. Мөн хохирол нөхөн төлүүлэлт энэ жил 74.6 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 33.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ хэмжээгээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэж хэлтсийн дарга хэлсэн юм. Өнгөрсөн онд хулгайлах болон бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг өндөр гарсан  байна. Энэ хоёр төрлийн гэмт хэргийн гаралтын бууруулах чиглэлээр төв газраас тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллаж байгаа. Нөхцөл байдлын судалгааг долоо, 10 хоног тутамд хийж кримнолог судалгаа хийж ажлаа төлөвлөдөг аж.

Цагдаагийн нэгдүгээр хэлтэс байхад ард иргэдээсээ алслагдчихсан байдаг юм билээ. Туул, Өлзийт тосгоноос өргөдөл гомдлоо нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийгн тулд ирдэг байсан бол тэндээс анхаарал хандуулж ажиллахад хүндрэлтэй. Харин нэг нутаг дэвсгэр дээр хоёр хэлтэс ажиллавал иргэдэд хүндрэл бага. Энэ нь юугаар харагдаж байна гэвэл бүртгэгдсэн гэмт хэрэг захиргааны зөрчил хэр өсч байгаагаас харж болно. Захиргааны зөрчил 2013 оны эхний улирлын байдлаар 821, гэтэл энэ оны эхний улиралд 1557 байх жишээтэй. Тэгэхээр нутагт дэвсгэрт цагдаа ойртоод ажиллаад эхлэхээр зөрчлөө илрүүлээд эхэлж байна. Гэмт хэргийн гаралт 9.5 нэгжээр өссөн. Нэгэнт үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажил өсч байна. Мөн хохирол нөхөн төлүүлэлт өнгөрсөн жилийн 74.6 хувьтай байсан бол өмнөх оныхоос 33.1 хувиар өссөн байна.
1978681_230029173870329_513764910570360451_n
      ЦЕГ-аас хээрийн сургалт дадлагын төв ажиллуулж эхэлжээ
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн цагдаагийн шинэ хуультай холбогдуулан ЦЕГ-аас хээрийн сургалт дадлагын төв нээн ажиллуулж эхэлжээ. Тус сургалтын төв УБ хотоос 28 км зайтай Нарстайн ам гэх газар байрладагюм байна. Үндсэндээ 1000 га газар хамаарагдах бөгөөд хуучин ЦЕГ-ын дотоодын цэргийн 809-р тусгай салбар гэж цэргийн анги байсан байна. ЦЕГ-ын марш тактикийн тэмцээнүүд болдог байжээ.Энэ хэсэг тусгай зориулалттай хамгааллалтын бүс учраас биднийг очиход нэлээд дэг журамтай байхыг тус газрын дарга Б.Цогтбаатар  сануулсан юм. Алба хаагчид сургалтын төвд нэг ээлж нь 14 хоног дадлагажих бөгөөд буудах ур чадвар, хэлний ур чадвар, зэвсэггүй тулалдах мэх, хууль хэрэглэх чадварыг шаардаж, тэр сургалтыг практикаар явуулж цагдаагийн алба хаагчдын чадварыг сорьдог аж. Дэлхийн жишгээр бол эдгээр чадвар нь тэнцэхээргүй бол цагдаагийн албан хаагч байх эрхийг нь цуцалдаг хатуу хууль дүрэмтэй байдаг гэдгийг тэд хэлж байв.

Цагдаагийн шинэ хувцасыг нэлээд их ярьж, шүүмжилж байгаа билээ.Харин тэр хувцасан дотор байгаа цагдаагийн албан хаагчын толгой нь хэр зэрэг ажилладаг вэ, шинэ хувцас нь биед нь халдамжтай, үйл ажиллагаа явуулахад саадгүй байх хэрэгтэй. Нөгөөтэйгээр  алба хаагч маань алба үүргээ гүйцэтгэх үедээ зэвсэггүйгээр мэх хийж чаддаг, чадвартай байх нь хамгийн чухал гэсэн юм.Улмаар ийм том зорилтыг ЦЕГ биелүүлэх үүрэг хүлээж энэхүү хээрийг сургалтын төв дээр сургалтын ажиллагаа явуулж эхэлжээ.Гадаадын өндөр хөгжилтэй орнууд, Азиас Тайван, Тайланд, АНУ, Канадын сургалтын төвүүдийг судалж үзсэн байна. Судалгаар сургалтын төвийн үндсэн чиг үүрэг нь цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ бие дааж тодорхой шийдвэр гаргадаг байх. Тухайлбал, тухайн тохиолдолд даргаасаа асууна гэсэн зүйл байхгүй болохоор бие даан шийдвэр гаргах, гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн байх тийм дадал чадвар олгоход гол зорилго нь оршдог гэдгийг олж мэдсэн байна. 

Цагдаагийн ерөнхий газрын сургалт дадлагын төвийн дэд дарга цагдаагийн хошууч  Б.Цогтбаяр хэлхэдээ “Бодит жишээ ярихад, нэг залуу Баянгол дүүргийн арван жилийн сургуулийн аравдугаар ангийг төгсөөд, дөрвөн жил Хууль сахиулахын их сургуульд суралцаж төгсөөд Хэнтий аймгийн Биндэр суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон байна. Гэтэл тэр хотын унаган хүүхэд, барагтаа хөдөө явж байгаагүй нэгэн байж. Гэтэл Хэнтий аймгийн Биндэрт хамгийн их гардаг хэрэг нь малын хулгайн хэрэг, эсвэл галдан шатаалт, түймрийн хэрэг. Гэтэл академид суралцах дөрвөн жилийн хугацаанд онолын мэдлэг авсан, дээрээс нь унаган хотын хүүхэд тэнд ажиллахад хүндрэл үүссэн. Тэр залуу малын хулгайчидтай тэмцэж, тэднийг хөөж барихын тулд тэр бүр машин мотоцикль олдохгүй тохиолдолд яалт ч үгүй морь унах шаардлага гарсан байна. Тиймээс морь унаж сурах, алдсан малыг нь эрж хайхын тулд им, тамгыг нь мэддэг, морийн шүдэлж татаад, насыг нь мэддэг байх ёстой гэх  мэтчилэн практик дадлага үнэхээр дутагдалтай байдаг юм. Гадаадад энэ бүх дадал чадварыг сургалтын төвүүдээр дамжуулж алба хаагчиддаа олгодогийг дэлхийн жишиг харуулж байна” гэдгийг хэлсэн юм.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 7 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 54 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 9 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 14 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК