Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх ажил өнгөрсөн гурван жилийн хугацаанд идэвхтэй өрнөсөн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулсан байна.Тодруулбал 68 тэрбум төгрөгөөр иргэдэд сайжруулсан зуух тараасан бол гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3,5 тэрбум төгрөг, уурын зуух сайжруулан шинэчлэхэд 17,9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Дээрх хөрөнгийн дийлэнх хувийг буюу 80 тэрбум төгрөгийг "Цэвэр агаар сан"-гаас санхүүжүүлсэн бөгөөд Засгийн газар 70 тэрбум төгрөг "Мянганы сорилтын сан"-гаас 50 тэрбум төгрөг олгосон байна.
Хамгийн гол энэ бүх ажлын үр дүнд гурван жилийн өмнөхөөс багахан хувиар багассан судалгаа гарсан байгаа юм. Тэр нь өнгөрсөн жилийн 12 дугаар сард агаар дахь бохирдол өмнөх хоёр жилээс 15 хувиар багассан гэв.
Уг нь энэ олон тэрбумын өртөгтэй ажлуудыг эхлүүлсэн дарга нар гурван жилийн хугацаанд агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэж байсан цаг саяхан.
24tsag.mn



















































