
Зөвлөгөөнд Хэнтий аймгийн 28 дугаар шүүх, Бор-Өндөр дэх Сум дундын 29 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 19 дүгээр шүүх, аймгийн Прокурорын газар, Сум дундын прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн хэлтэс зэрэг байгууллагуудын удирдлагууд болон 150 гаруй алба хаагчид идэвхитэй оролцжээ.
Зөвлөгөөний үеэр Хэнтий телевиз, Өндөрхаан телевизийн сурвалжлагч, зураглаач нар ирж ажиллан УЕП-ын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.Сагсай, Хууль зүйн яамны мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ, аймгийн прокурор Д.Энхбаяр нараас ярилцлага авч орон нутгийн телевизээр нийтэд мэдээлсэн байна.
Мөн ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн харъяа байгууллагууд тус бүрээрээ орж ажил байдалтай нь танилцжээ.
Д.Ундрах /24tsag.mn/