
Энэхүү яармаг нь их дээд сургууль төгсөгчдийн дунд хамгийн их тулгамдсан асуудал болох ажлын байр олох явдлыг төвөггүй, хүнд сурталгүй шийдвэрлэх, залуучуудаа дэмжиж, ажилтай орлоготой болгох, ажил олгогч, ажил хайгчдын гүүр болох зорилготой аж.
Яармагт оролцсоноор сургуулиа төгсөөд байнгын ажлын байранд шууд зуучлуулах, цагийн болон түр, байнгын ажлын байртай болох зөвлөгөө, мэдээлэл авах, Монгол Улсын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, их дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байрны мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллагаа сонгох боломжтой.
Хөдөлмөрийн яармагт Бүтээн байгуулалтын корпораци, Капитал банк, Оюуны ундраа групп, Их майдар сан, Монгол хьюндай автомотив, Монре даатгал, Корпорэйт зочид буудал, Найрамдал зуслан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Эрдмийн гүүр, ФМ групп, Эрдэнэт гранд майнинг групп, Кемпински, Хан палас зэрэг байгууллагууд оролцох юм байна.
24tsag.mn