
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг засч эхэлсэн байна. Уг замыг “Дархан АЗЗА” ТӨХК засч байгаа аж. Тус аймгийн төвөөс Хустайн даваа хүртэлх зам их хэмжээгээр эвдэрч, олон том нүх үүссэн, осол гарах нөхцөл бүрдсэн тул засвар хийж байгаа юм байна. Уг замыг хэсэгчлэн хааж, энэ сарын 20-ны дотор засаж дуусгахаар ажиллаж байгаа аж.