
Уулзалтаар Монгол улсад хэрэгжиж байгаа хар тамхитай холбогдох гэмт хэрэгтэй хийж байгаа тэмцэл, прокурор, шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд гарч байгаа энэ төрлийн хэргийн талаар санал солилцох ярицлага хийлээ.
Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нарыг сургах, дадлагжуулах мөрдөн байцаах, яллах, шүүн таслах арга туршлагаа хуваалцах хар тамхи мансууруулах бодисын талаар шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг сайжруулах шаардлага байгаа талаар тамилцуулсан юм.
Хатагтай Kate Szpila, болон Shibani malhotra, David w.Purdy нар үргэлжлүүлээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах өөр бусад олон уулзалтыг хийх ажээ.