
Хөтөлбөрт хамрагдсан иргэд экологийн эргүүл гэж хэн болох, ямар чиг үүрэгтэй ажиллах талаар нэгдсэн ойлголттой болсон юм. Түүнчлэн байгаль орчны арчлалт хамгаалалтад нь хяналт тавих зорилт, чиг үүргийг хэрэжүүлэхэд туслах, холбогдох хууль тогтоомжийн мэдлэг бүхий чадварлаг иргэдийн төлөөлөл болж байгаагаараа онцлог аж.
Эко эргүүлүүд нь хариуцсан нутаг дэвсгэрийнхээ байгаль, экологийн байдал, орчны бохирдолд хяналт тавьж ажиллах ба дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс болон тухайн хорооны Засаг дарга, иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой ажиллахаар болжээ. Түүнчлэн эко эргүүлүүд Хөдөлмөрийн хэлтсээр дамжин ажлын байртай болж байгаа юм.