
Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын зорилго нь эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх, технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах, чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулахад санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжиж, зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах, жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох, сурталчлах ажлыг зорилго болгожээ.
Түүнчлэн чацарганы сорт түүний онцлогуудын талаархи хичээлийг Ерөнхий Агрономич Монгол улсын гавъяат механикжуулагч Доктор, дэд профессор Б.Балган заасан юм. Мөн сургалтад хамрагдсан иргэдэд “ Чацаргана болон бусад жимс, жимсгэнэ тарьж ургуулах, арчлах зөвлөмж ” номын зохионлч өөрийн бүтээлээ дурсгасан аж.
Энэ удаагийн жимс, жимсгэнэ тариалагч иргэдэд технологийн мэдлэг, экологийн боловсрол олгох сургалтыг иргэн н.Нямжавын хувийн эзэмшлийн талбайд зохион байгуулснаараа онцлог байлаа. Дашрамд дурдахад, жимс жимсгэний суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 800 мянган ширхэг суулгац үйлдвэрлэх 10500 м2 талбай бүхий 75 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг найман аймгийн 20 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна.