
Манай улсад 30 гаруй мянган нягтлан бодогч байдаг бөгөөд тэд өнөөдрийг хүртэл ёс зүйн дүрэмгүй явж ирсэн байна. Иймээс МНББХ-ээс ёс зүйн дүрмийг шинээр баталж, тангараг өргөх ёслолыг зохион байгуулахаар болжээ.
Тэдний ёс зүйн дүрэмд шударга байдлын, бодитой хандлагын, мэргэжлийн ур чадвар хянамгай байдлын, нууцыг хадгалах, мэргэжлээ дээдлэх зэрэг таван үндсэн зарчим багтсан байна.
Харин нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол энэ сарын 18-нд 14.00 цагаас “Тусгаар тогтнолын ордон”-ы бага танхимд болох юм. Энэхүү арга хэмжээнд оролцож тангараг өргөсөн нягтлангууд МНББХ-ны албан ёсны гишүүн болох бөгөөд тус хүрээлэнгээс явуулж буй үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй аж.
Тангараг өргөх нягтлан бодогчид www.mains.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)