Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг угтан Монголын үндэсний 5 дугаар их наадмын хүрээнд Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын их наадмын цуврал тэмцээн “Аврагч” биеийн тамир спорт хорооны спорт зааланд зохион байгуулагдлаа. Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,бие бялдарыг чийрэгжүүлэх,биеийн тамир спортод хамруулах, албаны бэлтгэл,бэлэн байдлыг хангах, Монголын үндэсний их наадамд оролцох залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын их наадмыг зохион байгуулсан юм.Онцгой байдлын албаны аварга шалгаруулах тэмцээн сагс, волейбол, шатар, ширээний теннис, жудо, үндэсний бөх, шагайн харваа, хөнгөн атлетикийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын нөөцийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Ахмадын холбооны баг, Аврах тусгай анги, Хууль сахиулах сургууль болон баруун, төв, хойд, зүүн бүсийн шигшээ багийн 500 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээнд нийслэлийн Онгой байдлын газраас 8 төрөлд 60 гаруй тамирчид, албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс теннис төрөлд эрэгтэй Х.Оюунбилэг гуравдугаар байр, эмэгтэй Б.Нарантуяа хоёрдугаар байр, шатарын төрөлд эрэгтэй Р.Ундрахбаяр хоёрдугаар байр, эмэгтэй Б.Нарантуяа гуравдугаар байр, шагайн харвааны багийн харваанд гуравдугаар байр, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй нэгдүгээр байр, эмэгтэй мөн нэгдүгээр байр, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй хоёдугаар байр, эмэгтэй гуравдугаар байр, үндэсний бөхийн төрөлд гуравдугаар байр, нийтийн монгол бөхийн төрөлд гуравдугаар байрыг тус тус эзэлж нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрын шагналыг хүртэж цом мөнгөн шагналаар шагнууллаа


















































