
Манай улсад оюуны өмчийн асуудал кино урлагийн салбарт ихээр хөндөгддөг. Тиймээс ч энэ жил "Кино урлаг дэлхийн гайхамшиг" уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд энэ чиглэлээр суралцдаг нийт оюутан залуусын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн энэ сарын 26-нд Чингисийн талбайд нэгэн сонирхолтой өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа нь Монголын зохион бүтээгчдийн үзэсгэлэн яармаг юм. Үзэсгэлэнд Монгол болон дэлхийн өнцөг булан бүрт энэ чиглэлээр ажилладаг зохион бүтээгчид оролцож өөрсдийн бүтээлийг танилцуулах аж. Тухайлбал нарны эрчим хүчний хавтан болон алдарт "Тоёото" компанийн автомашины тоног төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэн Японд экспортолж байгаа залуусын бүтээлийг дэлгэх гэнэ.
Мөн энэ өдрийг тохиолдуулан Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас санаачлан БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын шилдэг оюуны өмчийн бүтээлийг шалгаруулах уралдааныг зарласан байна.
24tsag.mn