
Нийслэлийн төсвөөс 4,7 тэрбум төгрөгийг зарцуулдаг хогны уутыг цаашид тараах үгүйг иргэдийн дунд санал асуулга явуулж шийдэхээр болсон билээ. Тэгвэл энэхүү санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсэг маргааш буюу энэ сарын 17-ны өдөр 11 цагаас Хангарьд ордны 14 давхарт хэвлэлийн хурал зарласан байна.
Хуралд тус ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга оролцож иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
24tsag.mn