
Хууль зүйн сургуулийн оюутнуудын хоорондох “захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн”-ий энэ тэмцээнийг 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хийхээр товложээ. Хоёр үе шаттайгаар явагдах уг мэтгэлцээнд хууль зүйн сургууль тус бүр үндсэн 6 гишүүнээс бүрдэх нэг баг бэлтгэн оролцуулах боломжтой.
Тэмцээнийг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид шүүх бөгөөд мэтгэлцээнийг дүгнэхдээ тайлбарлаж буй үйл баримтын үндэслэлт байдал, хууль хэрэглээ, онолын мэдлэг, асуулт тавьж, хариулт өгч, няцаах тайлбар гаргаж буй байдал, нотлох баримтыг үнэлж ашиглаж буй байдал, илтгэгчийн ур чадвар, багаар ажиллах чадвар, мэтгэлцээний соёл зэргийг харгалзан үзэх ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)