
УИХ-ын гишүүн, Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 23 цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг бэлэглэлээ. Хүүхдүүдийн тархлааг сэргээх, витаминжуулах аяны хүрээнд нэг тонн чацарганы шүүсийг ийнхүү бэлэглэж байгаа аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хаврын урт өдрүүдэд хүүхэд багачууд хатгаа, ханиаднаас сэргийлэх, дархлаа сайжруулахад чанарганы шүүс амин дэмтэй. Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм” гэлээ.
Энэхүү чацарганы цэвэр шүүсийг “Грийн глобус” компанид үйлдвэрлэсэн ба тус компани сайн дураараа витаминжуулах аянд нэгдсэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)