
Монгол улсын иргэд хурууны хээгээ төхөөрөмжинд таниулаад хил нэвтэрдэг болжээ. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг боллоо. Энэ программ ашиглалтад орсноор хил дээрх үйлчлүүлэгчдийн дараалал багасч, ачаа тээврийн хурд нэмэгдэх юм. Цаашид Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтод төхөөрөмж нэвтрүүлэх бэлтгэл ажлыг Иргэний харьяалал, шилжилт, хөдөлгөөний газраас хийж байгаа аж.
Т.Энхэлээ