
Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 32 сургууль микро автобустай болохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Тодруулбал, тус аймгийн засаг дарга сургуулиудыг микро автобустай болгох санаачлага гаргасныг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд сургууль бүрт 15 сая төгрөгний үнэтэй микро автобус авч өгөхөөр шийдвэрлэж, үүнд зарцуулахаар 480 сая төгрөг баталжээ. 2014 оны эцэс гэхэд бүр сургуулийг ийм автобустай болгох юм.
Д.Дуулим