
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар тус яамны дэргэд байгуулсан төрийн өмчит нэгдлийг захирлыг томилжээ. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл хэмээх байгууллагын даргаар цэргийн оёдлын "Бөртэ" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан, хурандаа Б.Коляг томилсон байна. Мөн Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж буй хурандаа Л.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)