
Мэргэжлийн нягтлан бодогчид анх удаагаа тангараг өргөх гэж байна. Тангараг өргөх ёслол маргааш Тусгаар тогтнолын ордонд болно.Монгол Улсын хэмжээнд 32 мянган нягтлан бодогч бий. Үүнээс 3200 мэргэшсэн, үлдсэн 30 мянга нь мэргэжлийн нягтлан бодогч байна. Тиймээс ирэх зургаадугаар сарыг хүртэл сар бүрийн гурав дахь долоо хоногт энэхүү ёслолыг зохион байгуулах аж.
Д.Ундрах /24tsag.mn/