
ШӨХТГ-аас үүрэн оператуудад тодорхой шаардлагыг тавьж хэрэглэгчдийн ярианы төлбөрийг секундээр тооцдог болгохыг хүссэн. Тодруулбал, судалгаанаас харахад гар утас хэрэглэгчдийн бараг тал хувь нь эхний 40 секундэд шаардлагатай яриагаа хийчихдэг. Тиймээс оператор компаниуд бүх яриаг секундэд шилжүүлээгүй ч иргэдийн сонголтод зориулж, тусгай багцууд гаргасан. Хэрвээ тухайн хэрэглэгч бага ярьдаг бол секундын багцийг сонгох боломжтой юм. Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ онд ярианы тарифыг дахин нягталж үзэхээр болсон талаар ШӨХТГ-аас онцлов.
Д.Ундрах /24tsag.mn/