
Улсын Ерөнхий Прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга И.Пүрэвцогт, хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ, Д.Доной, С.Цэрэндалай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Орхон аймгийн прокурорын газрын ЯЭАТХяналтын ажлыг 2013 он, 2014 оны 1-р улирлын байдлаар иж бүрнээр нь шалгасан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Прокурорын газрын ЯЭАТХяналтын ажлыг сайн гэж дүгнэн, цаашид хяналтын чиглэлээр анхаарч ажиллах зүйлийн талаар заалт чиглэл өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/