Нийслэлийн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансуурал, донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш бэлдэх сургалтыг Ерөнхий боловсролын 70 дугаар сургууль дээр зохион байгуулж байгаа аж.Уг сургалтанд Дүүргийн засаг даргын орлогч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зөвлөлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга П.Цэцэгмаа, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Бадрах, Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын тамгын хэлтсийн дарга О.Алтангэрэл нар оролцож байгаа бөгөөд Ерөнхий боловсролын дунд сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хамрагдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)