
Сургалтыг ахмад прокурор Б.Галдаа заасан ба практикт эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаанд юуг хэрхэн анхаарч ажиллах талаар ач холбогдолтой үр өгөөжтэй сургалт болжээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас 2014 оны 5 дугаар сард “Нийслэл, дүүргийн прокурорын газрын дотоод ажил хариуцсан болон прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтнуудаас Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Улсын Ерөнхий прокуророос батлан гаргасан удирдамжийн бичиг баримтуудаар шалгалт авах” ажлыг төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Шалгалтыг 1-рт: Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого бодох, 2-рт: Хууль тогтоомж, удирдамжийн бичиг баримтын талаарх мэдлэгийг шалгасан болон ажил хэргийн талаар ярилцлага хийх, 3-рт: Прокурорын эрх зүйн хэлбэрүүдийн төсөл боловсруулах арга хэлбэрэрээр авахаар бэлтгэл ажлыг хангах хүрээнд дотооддоо шалгалтанд бэлдүүлэх хуваарийг гарган, хэлтсүүдээс тус тусын хяналтын чиглэлээр холбогдох хууль тогтоомж, заавар журмаар сургалтуудыг явуулж эхлээд байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/