2010 онд албан бус боловсролыг дэмжих журам баталсан. Үүний дагуу одоогийн байдлаар сургууль завсардсан хүүхдүүд болон ажил мэргэжилгүй иргэдийг амьдрах ухааны сургалтанд хамруулж байна. Ерөнхий боловсролын сургуулиас аваад их дээд сургуульд суралцаж олсон мэдлэгийг стандарт буюу албан боловсрол гэж нэрлэдэг. Харин хүн амьдралаас олж авах ёстой энгийн мэдлэг, туршлагыг албан бус сургалтаар олж авах ёстой юм. Өнөөдөр бүх сум, дүүрэг бүр албан бус сургалтын төвтэй боловч энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг байна. Өнөөдөр албан бус боловрол олгодог гэгээрэл, хөгжлийн төвүүдэд сүлжмэл, нэхмэл эдлэл хийхийг заахаас гадна англи хэл, компьютерийн мэдлэг олгох сургалт явагдаж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн хэн боловч гэгээрэл хөгжлийн төвүүдэд хандах боломжтой юм. Цаашид насанд хүрэгчдэд гэхээсээ илүүтэй, нийт сурагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулах нь зүйтэй байна.
